Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 7 дугаар сарын тойм
- Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 7 дугаар сард Сэлэнгэ-Зүүнбүрэн, Сэлэнгэ-12 дугаар зөрлөгөөс 2 удаа, Орхон-Орхон, Орхон-Шаамар, Орхон-Сүхбаатар, Ерөө-Дулаанхаан, Ерөө-Ерөө, Ерөө-Бугант, Бугант-Бугант, Хараа–Баруунхараа, Хараа- Зүүнхараа, Хүдэр-Хүдэр, Хиагт-Алтанбулаг Буур-Сүхбаатар хяналт-шинжилгээний цэгээс нийт 17 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ мөрний Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 190.8 – 206.2 мг/л-т хэлбэлзэж, Сэлэнгэ-12 зөрлөгийн хяналт шинжилгээний цэгээс авсан усны сорьцонд MNS4586:98 стандарт дахь хүлцэх агууламжаас /цаашид ХА гэх/ перманганатын исэлдэх чанар 1.33 дахин давсан байна. Дээж авах үед голын ус үертэй байв.
Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 189.5–295.7 мг/л-т хэлбэлзэж, ХА-аас Орхон-Шаамар цэгээс авсан усны сорьцонд перманганатын исэлдэх чанар 1.18 дахин, Орхон–Сүхбаатар цэг дээр нитритийн агууламж 1.35 дахин давсан байна.
Туул гол. Туул голын Орхонтуул хяналт шинжилгээний цэгээс 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 279.0 мг/л ХА-аас давсан тохиолдол байхгүй байна.
Ерөө гол Ерөө голын Ерөө- Бугант, Ерөө-Ерөө, Ерөө- Дулаанхаан хяналт шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 35.3 – 56.5 мг/л, хатуулаг нь 0.43–0.74 мг•экв/л Ерөө- Бугант, Ерөө-Ерөө цэгээс авсан усны сорьц ХА-аас перманганатын исэлдэх чанар 2.08-1.28 дахин давсан байна.
Бугант гол Бугант-Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 59.2 мг/л, усны ХА-аас давсан үзүүлэлт илрээгүй байна
Хараа гол Хараа голын Хараа-Баруунхараа, Хараа-Зүүнхараа дээд, Хараа–Зүүнхараа доод хяналт шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 133.4–142.5 мг/л, хатуулаг нь 1.56–1.79 мг•экв/л хооронд хэлбэлзэж байна. ХА Хараа–Зүүнхараа доод, Хараа-Баруунхараа хчналт-шинжилгээний цэг дээр перманганатын исэлдэх чанар 1.12-1.44 дахин давж бохирдсон байна.
Хүдэр гол Хүдэр голын Хүдэр хяналт шинжилгээний цэгээс 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүдэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 85.8 мг/л байна. 7–р сарын сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээр ХА-ын дагуу байна
Хиагт гол Хиагт гол ОХУ-ын Хиагт хотын дундуур Кяхта нэртэйгээр урсан Монголд урсан орж ирдэг бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутгаар урсан өнгөрдөг. Хиагт голын хяналт шинжилгээний цэгийн ус эрдэсжилт өндөртэй 821.0 мг/л, голын усан дахь хүчилтөрөгч 10.10 мгО/л байсан боловч хүчилтөрөгчийн горим алдагдан, ХА-аас биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 1.8 дахин, аммонийн азот 12.68 дахин, нитрит 6.1 дахин, фосфор 1.51 дахин, ПИЧ–1.18 дахин тус тус стандарт хэмжээнээс давж маш бохирдолтой байна.
Буур гол, Буур-Сүхбаатар хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 721.6 мг/л, ХА-аас аммонийн азот 1.22 дахин, нитрит 2.7 дахин перманганатын исэлдэх чанар 2.0 дахин тус тус стандарт хэмжээнээс давж бага бохирдолтой байна
Сэлэнгэ аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдолын гол үзүүлэлтүүдээр MNS4586:98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Гол, мөрний Хяналт-шинжилгээний цэг |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ- Зүүнбүрэн |
- |
- |
5.6 |
0.06 |
0.006 |
0.010 |
2 |
Сэлэнгэ- 12-р зөрлөг /10-нд/ |
7.36 |
1.9 |
5.4 |
0.08 |
0.002 |
0.034 |
3 |
Сэлэнгэ- 12-р зөрлөг /20-нд/ |
6.07 |
1.0 |
13.8 |
0.19 |
0.004 |
0.066 |
5 |
Орхон-Шаамар |
7.55 |
1.3 |
11.8 |
0.20 |
0.020 |
0.051 |
6 |
Орхон-Сүхбаатар |
6.96 |
1.0 |
5.8 |
0.28 |
0.027 |
0.075 |
7 |
Орхон - Орхон |
|
|
5.6 |
0.08 |
0.018 |
0.075 |
8 |
Бугант- Бугант |
- |
- |
8.8 |
0.46 |
0.016 |
0.050 |
9 |
Ерөө - Бугант |
|
|
20.8 |
0.28 |
0.006 |
0.019 |
10 |
Ерөө - Ерөө |
|
|
12.8 |
0.27 |
0.003 |
0.017 |
10 |
Ерөө - Дулаанхаан |
|
|
8.8 |
0.17 |
0.003 |
0.017 |
11 |
Хараа – Баруунхараа |
|
|
14.4 |
0.23 |
0.013 |
0.022 |
12 |
Хараа – Зүүнхараа дээд |
|
|
9.6 |
0.13 |
0.013 |
0.026 |
13 |
Хараа – Зүүнхараа доод |
|
|
11.2 |
0.18 |
0.014 |
0.044 |
14 |
Хүдэр - Хүдэр |
|
|
6.1 |
0.14 |
0.002 |
0.010 |
15 |
Туул - Орхонтуул |
|
|
12.0 |
0.12 |
0.006 |
0.072 |
16 |
Хиагт - Алтанбулаг |
10.10 |
5.3 |
11.8 |
6.34 |
0.122 |
0.151 |
17 |
Буур-Сүхбаатар |
8.0 |
3.6 |
20.0 |
0.61 |
0.054 |
0.037 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6-аас багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2021 оны 7 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 76.4 %-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2021 оны 7 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
өнгө |
БХХ5 |
ПИЧ |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
MNS 4943:2015 |
|
6-9 |
30 |
|
20 |
20 |
1.5 |
15 |
|
||
Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ |
Орох |
7.05 |
260.0 |
16.00 |
136.0 |
35.2 |
2.709 |
24.50 |
2.664 |
00.78 |
76.4 |
Гарч |
7.48 |
49.8 |
20.17 |
32.0 |
16.0 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, эрдэс фосфор /Рэрд/ MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
MNS 4943:2015 стандартаас жинлэгдэх бодис 1.66 дахин, фосфор 1.80 дахин, нийт азот 1.86 дахин тус тус давсан бөгөөд цэвэршилт 76.4 хувьтай байна.
Дүгнэлт: Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бугант, Хүдэр голын ус цэвэр байна. Харин Буурь гол бага бохирдолтой, Хиагт гол маш бохир байлаа.
3. Агаарын хяналт шинжилгээ
Сүхбаатар суманд агаарын бохирдол, стандарт хэмжээнээс хэтрээгүй байна. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.011 мг/м3, хамгийн их агууламж 0.021 мг/м3, хамгийн бага 0.005 мг/м3 Хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их агууламж 0,004 мг/м3 байна. хамгийн бага нь 0.002 мг/м3, нийт тоосны дундаж агууламж 0.029 мг/м3 хамгийн их 0.095 мг/м3 бага нь 0.007 мг/м3 , РМ10 тоосонцорын дундаж 0.041 мг/м3, их нь 0.091 мг/м3, бага 0.005 мг/м3 байна.
Мандал суманд агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.012 мг/м3, хамгийн их агууламж 0.024 мг/м3, хамгийн бага нь 0.005 мг/м3 хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их агууламж 0.003 мг/м3, хамгийн бага нь 0.001 мг/м3 байна.
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ